ХАНЫН ЦААСНЫ ЦАВУУНЫ ТӨРӨЛ, ОНЦЛОГ
Ханын цаасны цавууг зөв сонгохын ач холбогдол
Орчин үеийн ханын цаасны цавуу нь юугаар хийснээс хамаардаг бөгөөд өөр өөр төрлийн ханын цаас, үйл ажиллагааны нөхцөлд тохируулсан байна. Одоогийн байдлаар цавууны гурван үндсэн ангилал байдаг:
Сайжруулсан цардуул
Энэ нь байгалийн цардуулын сайжруулсан хувилбар бөгөөд илүү хурдан уусдаг, сайн өтгөрдөг, шингэлэх үед бөөгнөрөл үүсгэдэггүй. Сайжруулсан цардуул дээр суурилсан цавуу нь хямд үнэтэй, амархан бэлтгэдэг, ханын цаасыг сайн тогтоодог. Энэ нь нь цаасан, винилэн болон акрилан ханын цаасанд тохиромжтой.
Метилцеллюлоз
Метилцеллюлоз нь тусгай төрлийн модноос гаргаж авсан байгалийн бодис юм. Метилцеллюлоз дээр суурилсан цавууг ханын цаасны салбарт технологийн дэвшил гэж зүй ёсоор тооцдог бөгөөд анхны ийм цавууг барилгын химийн салбарын нэрт анхдагч Henkel бараг 75 жилийн өмнө гаргаж байжээ. Энэ төрлийн цавуу нь барих чадвар өндөртэй, бат бөх, бөөгнөрөл үүсдэггүй, түрхэхэд хялбар байдаг. Мөн энэ цавуугаар наасан ханын цаасыг засварын явцад амархан салган авч болно. Метилцеллюлоз дээр суурилсан цавуу нь цаасан, винилэн, акрилан мөн нэхмэл бус ханын цаас, будах боломжтой ханын цаасны хувьд тохиромжтой.
Цардуулын эфир ба метилцеллюлозын холимог
Энэ төрлийн цавуу нь сайжруулсан цардуул, метилцеллюлозын хамгийн сайн шинж чанарыг хослуулж, маш бат бөх, хүчтэй найрлагыг бий болгосон байдаг. Шилэн ханын цаас, гэрэл зурган ханын цаас, бүтцийн нэхмэл бус ханын цаас гэх мэт хамгийн хүнд ханын цаасыг ч төгс наалдуулдаг.
Зөв цавуу сонгох нь ханын цаасыг сонгохтой адил чухал юм. Энэ нь наах үйл явц нь тааламжтай бөгөөд хялбар ажил болох уу эсвэл аль болох хурдан дуусгахыг хүсэж, удаан хугацаанд мартахыг хүсэж буй хүнд хэцүү ажил болж хувирах эсэхийг тодорхойлох болно.


